Өчигдөр /2021.12.05/ 23:28 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Эмүжин эмнэлгийн урдах байрнаас эрэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу нийслэлийн аврах 105 ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход 52 настай А гэх иргэн өөрөө буусан байна.
