Өнгөрөгч долоо хоногт буюу энэ арванхоёрдугаар сарын эхээр Архангай аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодож байгаа бичлэг цахим орчинд тархсан. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр өгсөн мэдэгдэлдээ, “Архангай аймагт хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш болоод эрхлэгч нар хуурамч дипломтой байсан нь нотлогдсон. Энэ асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцэж, боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ” гэв.