АНУ-ын Конгрессын гишүүн Томас Масси гэр бүлийнхээ хамтаар зул сарын гацуур модны өмнө цэргийн загвар бүхий винтов буу барьж авахуулсан зургаа цахим сүлжээнд нийтэлсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Кентакки мужийн Бүгд найрамдах намын төлөөлөгч тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Зул сарын баярын мэнд хүргэе. Санта сум авчирна уу” гэсэн тайлбартайгаар уг зургаа нийтэлжээ.
Merry Christmas! ?
— Thomas Massie (@RepThomasMassie) December 4, 2021
ps. Santa, please bring ammo. ? pic.twitter.com/NVawULhCNr
Өнгөрсөн долоо хоногт Мичиган мужид 15 настай хүүхэд сургуульдаа гал нээж, дөрвөн хүүхдийн аминд хүрсэн. Уг аймшигт явдлаас хэдхэн хоногийн дараа төрийн албан тушаалтан буутай зургаа нийтэлсэн нь “ёс зүйгүй үйлдэл” хэмээн олон нийт үзэж байгаа юм. Мөн Бүгд найрамдах намын хэд хэдэн зүтгэлтэн Томас Массигийн үйлдлийг буруушаасан байна.
Томас Масси нь 2012 онд Кентаккигийн Конгрессын төлөөлөгчөөр анх сонгогдсон бөгөөд Бүгд найрамдах намын либертари жигүүртэй илүү холбоотой. Тэрбээр зэвсэг авч явах эрхийг тууштай дэмжигч, буу зэвсгийг хянах санаачилгыг эрс эсэргүүцдэг нэгэн. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн дөрөвдүгээр сард гар буу худалдаж авах насыг 21-ээс 18 болгон бууруулах хуулийн төслийг өргөн барьсан.
АНУ-д сүүлийн жилүүдэд галт зэвсгийн халдлагын хэргүүд нэмэгдсээр байна. 2020 онд галт зэвсгийн хүчирхийллийн улмаас 20 мянга гаруй америк иргэн амиа алджээ.
Эх сурвалж: BBC