Зул сарын баярыг тохиолдуулан "Гэртээ ганцаараа" киноны жүжигчин Кевиний ах Баззын дүрд тоглосон Дэвид Ретрей тус киноны гэр бүлийн байшинг ганцхан удаа азтай нэг хүнд түрээслэхээр зохион байгуулж байгаа аж.
Тодруулбал, тус байшинг түрээслэх хүсэлтэй хүмүүс маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 7-ний 13 цагаас эхлэн хүсэлтээ гаргаж, 25 ам.доллар төлж, нэг шөнө хоноглох эрхтэй болох юм. Тус арга хэмжээг зохион байгуулагч “Airbnb” компани азтай зочинд байшинг яг л кинон дээр гардаг дүр төрх, уур амьсгалтайгаар угтана гэдгийг 100 хувь итгэлтэй мэдэгдэж байна гэжээ.
Бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.