Шатахуун тээвэрлэж яваад “Дөрөлж” нууранд живсэн чиргүүлтэй автомашиныг татан гаргаж ажиллагаа үргэлжилж байна

Шатахуун тээвэрлэж яваад “Дөрөлж” нууранд живсэн чиргүүлтэй автомашиныг татан гаргаж ажиллагаа үргэлжилж байна

Шатахуун тээвэрлэж яваад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур”-т живсэн чиргүүлтэй автомашиныг татан гаргах ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.06-ны өдрийн 09:30 цагаас 18:48 цаг хүртэл зохион байгуулсан. 12:07-ны өдрийн 09:30 цагт дахин эхлүүлнэ.  /Мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байна./