Дэлгүүр, худалдааны төвүүд “Зарагдсан барааг буцаахгүй, сонголтоо зөв хийнэ үү” гэсэн бичгийг наасан байдаг. Гэвч энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.
Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас холбогдох хуулийн хүрээнд ажиллаж, зарагдсан барааг буцаах боломжтой болгуулсан гэсэн мэдээллийг өглөө.
Түүнчлэн НӨАТ баримт нэгэнт олгогдсон, бүртгэсэн ч тухайн барааг буцаах боломжтой болсон аж.
Худалдан авсан бараагаа буцаахыг хүсэж байгаа бол анхан чанараас нь дордуулж болохгүй. Тухайлбал, хаяг шошго аваагүй байх, задалсан тохиолдолд өмсөж хэрэглээгүй байх ёстой. Хэрвээ зарагдсан барааг буцаахгүй гэх асуудал гарвал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газарт болон хэрэглэгчийн санал, хүсэлт хүлээн авах 115 утсанд мэдэгдэх боломжтой.