АНУ-ын дипломат төлөөлөгчид Бээжингийн өвлийн олимпыг бойкотлохоо мэдэгдлээ

АНУ-ын дипломат төлөөлөгчид Бээжингийн өвлийн олимпыг бойкотлохоо мэдэгдлээ

2022 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах өвлийн олимп наадмыг АНУ-ын дипломат төлөөлөгчид бойкотлох болсноо зарлалаа.

Цагаан Ордноос Хятадад тулгамдаад буй хүний эрхийн асуудалд санаа зовниж байгаа тул албан ёсны төлөөлөгчдийг оролцуулахгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ наадамд АНУ-ын тамирчид оролцох боломжтой бөгөөд засгийн газраас бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцолжээ.

Энэ талаар Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “АНУ-ын дипломат болон албан ёсны төлөөлөгчийн газар Шинжааньд  хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, харгис хэрцгий гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нөхцөлд бид олимпыг ердийнх нь шигээ ажил хэрэг гэж үзэж чадахгүй” гэжээ.

Өнгөрсөн сард БНХАУ, АНУ-ын ерөнхийлөгчид цахимаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр Жо Байден олимпыг ямар нэгэн байдлаар бойкотлохгүй гэдгээ илэрхийлсэн юм. Харин БНХАУ-ын зүгээс хэрэв АНУ бойкот зарлавал хариуд нь “шийдвэртэй арга хэмжээ” авна гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: BBC