Даваа гарагт Египетийн Бени Суэф мужид хоёр давхар орон сууцны барилга нурсны улмаас 8, 11, 12 настай ах дүү гурав амиа алдаж, 10 орчим хүн шархадсан байна. Ослын газарт аврах баг, түргэн тусламжийнхан очсоны эцэст нурангин дороос есөн хүнийг гаргаж авсан бөгөөд мөн тэдний гурван хүүхэд байсныг эсэн мэнд гаргажээ.
Амиа алдсан гурван хүний цогцсыг Ихнасия төв эмнэлгийн шарилын газарт хүргэсэн байна. Одоогийн байдлаар мөрдөн байцаагчид тус барилгын нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард Египэтийн Каир хотод орон сууцны барилга нурсны улмаас 16 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: UPI