Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан санал 200 мянгад хүрчээ

Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан санал 200 мянгад хүрчээ

БНСУ-д 13 настай Монгол охиныг дөрвөн Солонгос охин зургаан цагийн турш хүлж, зодсон харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэг өнгөрөгч долдугаар сард үйлдэгдсэн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч тухайн сурагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзээд буй.

Тэгвэл Монголчууд буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан хүсэлт 200 мянгад хүрчээ. Ингэснээр дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа юм.