Даваа гарагт Туркийг дайран өнгөрсөн хүчтэй шуурганы улмаас 6 хүн амиа алдаж, 52 хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын төрийн мэдлийн "Анадолу" телевиз мэдээлэв.
Амиа алдсан хүмүүсийн дөрөв нь 16 сая хүн амтай Туркийн худалдааны төв болох Истанбул хотод байсан бөгөөд шархадсан 52 хүмүүсээс гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Тус шуурганаар моднууд үндэстэйгээ хуйларч, байшингуудын дээвэр хийсч, сүмийн минаретуудыг нураасан байна.Туркийн Цаг уурын ерөнхий газрын мэдээлснээр, тус улсад болсон хамгийн хүчтэй салхи шуурга болжээ.
Салхины хурд цагт 130 км (цагт 80 миль) хүрсэн байна.
Турк улсад ихэвчлэн Лодосын салхи гэж нэрлэгддэг баруун урд зүгийн салхи байдаг боловч энэ удаад дээрх шуурганы хурд, учруулсан хохирол нь тус улсын хувьд ер бусын байсан ба ихээхэн хохирол учруулжээ. Одоогоор тус улсын арван хотод бүх төрлийн хичээл сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, Истанбул хотод мотоцикл унахыг хоригложээ.