АНУ-д шинэ төрлийн Омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой тус улсын Халдварт Өвчнийг судлах, Урьдчилан сэргийлэх төв/CDC/-өөс аяллын дүрмийг чангатгалаа.
Ингэхдээ халдвар тархах “маш өндөр эрсдэлтэй” долоон улсыг сэрэмжлэх жагсаалтын дөрөвдүгээр түвшинд оруулсан байна. Тус долоон улсын жагсаалтад
- Андорра
- Кипр
- Франц
- Жордан
- Лихтенштейн
- Португал
- Танзани багтсан байна.
Дээрх долоон улсад сүүлийн 28 хоногт 100 мянган хүн тутамд 500 тохиолдол батлагджээ. Тиймээс CDC 4-р түвшинд оруулсан тус орнууд руу аялахаас зайлсхийхийг иргэддээ зөвлөсөн байна.
сурвалж: CNN