Францын эзэн хаан Наполеоны анхны эхнэр Жозефина Бонапартын хоёр титмийг өчигдөр/2021.12.07/дуудлага худалдаагаар заржээ. Лондон дахь “Sotheby's”-ийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар хоёр титмийг 763 мянган ам.доллар, 662 мянган ам.доллараар тус тус зарсан байна.
Жозефина Бонапартын нэг титэм нь алтлаг өнгөтэй, тод улаан карнелиан сийлбэртэй бол нөгөө нь эртний Грекийн Зевс, Дионис, Медуза, Пан, Гайа бурхадын хөргийг дүрсэлжээ. Титэм нь Наполеоны хаанчлалын үед цэцэглэн хөгжиж байсан неоклассик дизайны бэлгэдэл, 19-р зууны үеийн гоёл чимэглэлийн салшгүй нэгэн хэсэг байжээ.