Өмнөд Суданаас ирээд шууд тусгаарлагдсан алба хаагчдын тусгаарлалтын хугацаа дуусжээ

Өмнөд Суданаас ирээд шууд тусгаарлагдсан алба хаагчдын тусгаарлалтын хугацаа дуусжээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-ны өдөр /2021.11.27/ Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавирусийн шинэ мутаци бүртгэгдэж дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон үеэр манай улсын 200 гаруй энхийг сахиулагч Өмнөд Судан улсаас ирсэн.

Тэгвэл тус алба хаагчдыг ирсэнд Засгийн газраас яаралтай хуралдан 10 хоног тусгаарлаж, ажиглалт хийх шийдвэр гаргаж, цэргийн амралтад тусгаарласан юм.Мөн тус энхийн сахиулагчдын бүх зардлыг Батлан Хамгаалах Яамнаас 100 хувь хариуцаж байсан юм. Тэгвэл эдгээр алба хаагчид өчигдөр тусгаарлалтаас гарчээ.