Хулсны хоёр баавгайг Хятад руу буцаавал устгана гэж болгоомжилж, "улс төрийн орогнол" хүслээ

Хулсны хоёр баавгайг Хятад руу буцаавал устгана гэж болгоомжилж, "улс төрийн орогнол" хүслээ

Шотландын амьтдыг хамгаалах нийгэмлэг хулсны хоёр баавгайг Хятад руу буцаавал тэднийг устгана гэж болгоомжилж, "улс төрийн орогнол" олгохыг хүслээ.

2011 онд Ян Гү Ан, Тянь Ти Ан хэмээх тус хулсны хоёр баавгайг үржүүлэх зорилгоор БНХАУ-аас 10 жил зээлээр Шотландын Эдинбург хотын амьтдын хүрээлэнд байлгахаар гэрээ хийхдээ жилийн 600 мянган евро төлөхөөр тохиролцжээ.

Одоогоор энэ хоёр баавгай Шотландын амьтдын хүрээлэнд амьдарч байгаа ч удахгүй БНХАУ руу буцаагдах гэрээтэй байгаа аж.

Гэвч Эдинбургт ирснээсээ хойш хоёр баавгай үржиж чадаагүй буюу үр төлөө гаргаагүй байна. Тиймээс тэднийг Хятад руу буцаавал “үр ашиггүй” гэж үзээд устгана гэж Амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэн болгоомжилж байгаа аж.

“Үржих чадвартай хулсны баавгай л Хятадуудад үнэ цэнтэй. Тиймээс аврах ганц арга зам бол Шотландад улс төрийн орогнол олгох явдал. Мөн бид зээллэгийн гэрээг сунгах боломжийг судална” хэмээн Animai Concern-ийн тэргүүн Жон Робинсон мэдэгджээ.

Эх сурвалж: Mirror