ВИДЕО: Энэтхэгийн цэргийн дээд командлагч нисдэг тэрэгний ослоор амиа алдсанд дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлж байна

ВИДЕО: Энэтхэгийн цэргийн дээд командлагч нисдэг тэрэгний ослоор амиа алдсанд дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлж байна

Өчигдөр /2021.12.08/ лхагва гарагт Энэтхэгийн цэргийн дээд командлагч, Батлан хамгаалахын штабын дарга, генерал Бипин Рават нисдэг тэрэгний ослоор амиа алджээ.

Тэрбээр тус улсын Өмнөд Тамил Наду мужид Ми-17В5 нисдэг тэргээр өөрийн эхнэр болоод өөр 11 хүний хамт явж байсан бөгөөд 10 нь газар дээрээ нас барсан байна. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тус золгүй явдалд дэлхийн өнцөг булан бүрийн төрийн тэргүүн болоод сайд, яамдууд эмгэнэл илэрхийлсээр байна.

Осол болох үед ойролцоох Куноор хотын толгод дээр манан буусан байсныг албаныхан мэдээлж байгаа бөгөөд осол болж газар унах үед нисдэг тэрэгний эвдэрсэн үлдэгдлээс өтгөн утаа бүрхэж, нутгийн иргэд яаралтай галыг унтраахаар оролдож буй бичлэг цацагджээ.

Мөн нэгэн гэрчийн мэдүүлгээр “Нисдэг тэрэг унахыг харахаас өмнө чанга чимээ сонссон” гэжээ. Иймээс тус хэргийн мөрдлөгийг сайтар явуулах ёстойг албаныхан мэдээлсээр байна.

Тэдгээр амь үрэгсэд ОХУ-д үйлдвэрлэсэн Ми-17В5 цэргийн нисдэг тэргээр 100 км-ээс бага зайд орших хотын Батлан ​​хамгаалахын ажилтнуудын коллежид зочлох гэж байсан бөгөөд одоогоор ослоос амьд үлдсэн гэх ШШГЕГ-т ажиллаж байсан ахмад ухаангүй гэмтлийн улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

ВИДЕО: