200 гаруй цэрэг Замын-Үүд боомтод 840 чингэлэг ачааг шилжүүлэн ачих ажилд оролцжээ

200 гаруй цэрэг Замын-Үүд боомтод 840 чингэлэг ачааг шилжүүлэн ачих ажилд оролцжээ

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн 200 гаруй цэрэг гэрээний дагуу ангийн захирагчийн тушаалаар 2 ээлжээр Замын-Үүд боомтод 67 хоногийн хугацаанд ажиллажээ.

Тодруулбал, УБТЗ-ын харьяа Замын-Үүд боомтын 1, 3 дугаар талбайд нийт 840 чингэлэг буюу 25,253 тонн ачааг автомашинаас вагонд шилжүүлэн ачиж, Монгол Улсын зах зээлд үүсээд байсан түүхий эд, бараа материалын хомстол, үнийн өсөлтийг буруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна. Тус анги нь Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд ЗХЖШ-ын даргын тушаалаар Улаанбаатар төмөр зам, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.