Шинэ Зеландын эрх баригчид 2008 оноос хойш төрсөн хүүхдэд насан туршид нь тамхи худалдахгүй байх хууль батлав

Шинэ Зеландын эрх баригчид 2008 оноос хойш төрсөн хүүхдэд насан туршид нь тамхи худалдахгүй байх хууль батлав

Шинэ Зеландын эрх баригчид 2008 оноос хойш төрсөн хүүхдэд насан туршид нь тамхи худалдахгүй байх хуулийн төсөл санаачилжээ. Ингэснээр шинэ залуу үеийнхнийг тамхи хэрэглүүлэхгүй байж чадна хэмээн үзэж байгаа аж.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Доктор Айеша Вералл “Бид залуучуудыг хэзээ ч тамхи татаж эхлэхгүй байхыг хүсэж байна. Энэ хууль бол тамхидалттай тэмцэх өргөн хүрээний арга хэмжээний нэг хэсэг нь” гэсэн байна.

Ирэх оноос хэрэгжиж эхлэх уг хуулийн төслийг тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ихээхэн сайшааж, тамхи хэрэглээг бууруулж чадах томоохон шинэчлэлт болж чадсан гэж үзэж байгаа аж. Гэсэн хэдий ч зарим судлаач энэ хууль хэрэгжвэл тамхины хар зах зээлийг бий болгож болзошгүй хэмээн анхааруулсан байр суурьтай байна.

Шинэ Зеланд 2025 он гэхэд иргэдийнхээ тамхины хэрэглээг 5 хувь хүртэл бууруулах үндэсний зорилт тавьсан юм. Одоогийн байдлаар Шинэ Зеландын насанд хүрэгчдийн 13 хувь нь тамхи байнгын хэрэглэдэг бөгөөд уугуул Маоричуудын дунд энэ үзүүлэлт хамаагүй өндөр байгаа юм. Маоричуудын дунд мөн өвчлөл, нас баралт өндөр байдаг.

Эх сурвалж: BBC