БНСУ-ЫН ХЭВЛЭЛД: Сурагчдад шийтгэл оногдуулахыг шаардсан өргөдөл 200 мянган санал авсан тул Засгийн газар албан ёсоор хариу өгөх ёстой

БНСУ-ЫН ХЭВЛЭЛД: Сурагчдад шийтгэл оногдуулахыг шаардсан өргөдөл 200 мянган санал авсан тул Засгийн газар албан ёсоор хариу өгөх ёстой

Энэ сарын 2-ны өдөр БНСУ-ын Хөх ордны албан ёсны сайтад “Монгол охиныг дээрэлхсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэсэн гарчигтай өргөдлийг иргэд нэгдэн нийтэлсэн билээ.

Хөх ордонд гаргасан өргөдөлд 30 хоногийн дотор 200 мянгаас дээш хүн санал өгвөл тус улсын засгийн газар болон Хөх Ордны удирдлага албан ёсоор хариу өгөх ёстой. Тэгвэл энэ талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тухайлбал, “Chosun” мэдээллийн сайтад энэ талаар  

“12 дугаар сарын 10-ны өглөөний байдлаар “Монгол охиныг дээрэлхсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэх гарчигтай өргөдөлд 206,900 хүн санал өгөөд байна. Өргөдөл 200 мянгаас дээш хүний санал цуглуулсан тохиолдолд Засгийн газар болон Хөх ордны удирдлага албан ёсоор хариу өгөх ёстой.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн долдугаар сард Кённам хотын Янсан хотын нэгэн айлын гэрт 13 настай монгол охиныг дунд сургуулийн дөрвөн охин бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарсан билээ. Халдлага үйлдэгч сурагчид монгол охины гар, хөлийг нь хүлж, духан дээр нь доромжилсон үг бичсэн байсан юм. Үүгээр ч зогсохгүй танхайрсан үйлдлээ гар утсан дээрээ бичлэг болгон буулган авч, ойролцоох сургуулиудын хүүхдүүдэд тараажээ. Цагдаа нар аравдугаар сарын 28-нд монгол охинд халдсан хоёр охиныг яллагдагчаар татсан. Харин нөгөө хоёр сурагчийг нь насанд хүрээгүй гэсэн тус Улсан дүүргийн шүүхийн насанд хүрээгүйчүүдийн хэлтэст шилжүүлсэн юм” гэжээ. 

Эх сурвалж: Chosun