Мексикийн Чьяпас мужид цагаачдыг тээвэрлэж явсан ачааны машин осолджээ. Энэ ослын улмаас 49 хүн амиа алдаж, 58 хүн гэмтсэн талаар СNBC мэдээлсэн байна.
Гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн цагаачдыг тээвэрлэж явсан ачааны машин хэт хурдтай явж байгаад замын бетонон хашлага мөргөж, онхолдсон бөгөөд энэ үеэр дотор нь байсан хүмүүс чиргүүлээс унаж, хүнд гэмтэж, амь насаа алдсан гэж ноён Гарсиа хэлэв.
Хохирогчид Төв Америкаас ирсэн цагаачид байх магадлалтай хэдий ч тэдний харьяат болохыг хараахан батлаагүй байна. Аврах албаныхны мэдээлснээр амьд үлдсэн хүмүүсийн зарим нь хөрш зэргэлдээ Гватемал улсаас ирсэн гэжээ.
Энэхүү осол нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хамгийн олон цагаачдыг хохироосон ослын нэг бөгөөд гуравдугаар сард АНУ-ын хил дээр 13 цагаач автомашины ослоор нас барсны дараа гарсан юм.