Өнгөрсөн Даваа гараг/2021.12.07/-т АНУ-ын дипломат төлөөлөгчид 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах өвлийн олимп наадмыг бойкотлох/Засгийн газрын төлөөлөгчдийг оролцуулахгүй байх/ болсноо албан ёсоор зарласан.
Цагаан Ордноос Хятадад тулгамдаад буй хүний эрхийн асуудалд санаа зовниж байгаа тул албан ёсны төлөөлөгчдийг оролцуулахгүй гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар дипломат “бойкот”-д Австрали, Канад, Их Британи, Европын Холбооны гишүүн орнууд нэгдээд байна.
Бойкот зарласан орнуудын зүгээс Шинжааньд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, харгис хэрцгий гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нөхцөлд олимпыг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Цаашид мөн бойкот зарлах орнуудын тоо нэмэгдэнэ хэмээн улс төр судлаачид таамаглаж байна.
Харин Франц улс үүнтэй эсрэг байр сууурьтай байна. Тодруулбал, Францын Ерөнхийлөгч өнөөдөр мэдэгдэл хийн, “БНХАУ-д болох Өвлийн олимпыг манай улс бойкотлохгүй. Бойкот нь зөвхөн бэлгэдлийн шинтэй учраас дорвитой арга хэмжээ болж чадахгүй” гэжээ.
Эх сурвалж: CNN