АНУ-ын Алабамагийн голын ёроолоос 45 жилийн өмнө ор сураггүй алга болоод байсан оюутны цогцсыг автомашины хамт олжээ.
Тодруулбал, АНУ-ын иргэн 22 настай Кайл Уэйд Клинскалесс 1976 онд Жоржиа мужаас Алабамагийн Оберн руу явж байсан ч тэр чигтээ сураггүй алга болж, саяхныг хүртэл тус хэрэг ямар нэг шийдвэрт хүрэлгүй байсаар байжээ.
Гэтэл энэ мягмар гарагт тус голын усанд нэгэн иргэн автомашин живсэн байхыг анзаарч цагдаагийн албанд мэдэгдсэн байна. Мөрдөн байцаагчид автомашиныг татан гаргасны дараагаас холбогдох мөрдөн байцаалтыг явуулж, 45 жилийн өмнө сураггүй алга болсон Клинскалессийн машин болохыг олж тогтоосон байна.
Тус автомашин дотор байсан хүний гавлын ясыг шинжээчид үзэхдээ “голын усанд живэхээс өмнө эхлээд хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэжээ.
Клинскалессийн хувьд айлын ганц хүүхэд байсан бөгөөд түүний аав 2007 онд, ээж нь энэ жил нас баржээ. Цагдаа нар тус хэргийг илрүүлэх ажиллагааг цаашид эрчимтэйгээр хийхээ мэдэгдээд байгаа юм.