Япон улс мод бэлтгэх зорилгоор ОХУ-аас дөрвөн сая га ой худалдаж авчээ

Япон улс мод бэлтгэх зорилгоор ОХУ-аас дөрвөн сая га ой худалдаж авчээ

Япон улсын барилгын фирм ОХУ-аас мод бэлтгэх зориулалтаар дөрвөн сая га талбай ойг худалдаж авчээ.

Тодруулбал, Японы “Iida Group Holdings” компани нь ОХУ-ын “Russia Forest Products” компанийн хувьцааны 75 хувийг худалдаж авсан байна. Энэ нь нийт дөрвөн сая га газар бөгөөд Японы хувьд барилга болоод бусад үйлдвэрлэлийн хувьд маш чухал алхам болсон гэжээ. Ташрамд дурдахад, дөрвөн сая га талбай хэмжээ нь Японы хамгийн томоохонд тооцогдох дөрвөн арлын нэг Кюшюгийн газар нутгаас ч том аж.

Эх сурвалж: NHK