Монголд ХҮН хулгайлбал 5 жил, МАЛ хулгайлбал 5 жилийн ял авч, ижил ҮНЭЛЭМЖТЭЙ байна Г.Занданшатар дарга аа!

Монголд ХҮН хулгайлбал 5 жил, МАЛ хулгайлбал 5 жилийн ял авч, ижил ҮНЭЛЭМЖТЭЙ байна Г.Занданшатар дарга аа!

Үндсэн хуулийн 16.13-д “Монгол Улсын иргэн нь халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй …” гэж заасан байдаг. Тэгвэл иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрх одоо мөрдөгдөж буй “муу хууль”-иас болж зөрчигдөж байж болзошгүй байна.

Харин “манай улс парламентын засаглалтай, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Энэ утгаараа хүний эрхийг зөрчилтэй хуулийг засаж, сайжруулах эрх нь төлөөллийн төв байгууллага болох УИХ-д байгаа тул энэхүү мэдээллийг хүргэж байна. Үндсэн хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Хүн хулгайлах гэмт хэргийн статистик. Эх сурвалж, 1212.mn

-14-24 НАСНЫ ХҮМҮҮС ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРЧЭЭ-

Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу “Хүн худалдаалах гэмт хэрэг”-ийн хохирогчоор 2019 онд 9 хүн бүртгэгдсэний тав нь 14-17 насных, гурав нь 18-24 насных, нэг нь 40, түүнээс дээш насны хүн байжээ. Товчхондоо, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг насны ангиллаар авч үзвэл жил тутам ихэвчлэн 14-24 насныхан хохирсоор байна. Харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу мал хулгайлах гэмт хэрэг 2019 онд 1809, 2020 онд 1041 бүртгэгджээ.

-МОНГОЛ УЛСАД ХҮН, МАЛ ХОЁР АДИЛ ҮНЭЛЭМЖТЭЙ БАЙНА-

Харин хүн хулгайлах болох мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хуулийг шийтгэл адил байгаа нь Монгол Улсад хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх чөлөө, таван хошуу малтайгаа адил байна гэх шүүмжлэлийг дагуулж байгаа юм.

Эх сурвалж: legalinfo.mn

Эх сурвалж: legalinfo.mn

Тодруулбал, Эрүүгийн тухай хуулийн 13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах /1-д, “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Гэтэл мөн хуулийн 17.12 дугаар зүйл.Мал хулгайлах /1-д, “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа юм. Эрүүгийн тухай хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Харин “зүй ёс”-оороо бол хүн хулгайлсан этгээд олон жилээр хоригдох ялаар шийтгэгдэх ёстой байтал мал хулгайлсан этгээдтэй бараг адил шийтгэл оногдуулж байгаа нь “УИХ хүний эрхийн асуудал"-д нэн яаралтай анхаарах болсныг илтгэж байгаа юм.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө