ХБНГУ-ын эрх баригчид өчигдөр/2021.12.12/ коронавирусийн нөхцөл байдал хүнд гэж тодорхойлсон таван орныг “өндөр эрсдэлтэй” жагсаалтаас хасна гэж мэдэгджээ. Уг жагсаалтад манай улс багтсан байна.
Германы өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үүрэгтэй байгууллага болох Роберт Кох институт (RKI) албан ёсны сайтдаа байрлуулсан мэдэгдэлд дурдсанаар Монголоос гадна дараах дөрвөн орныг “өндөр эрсдэл”-тэй жагсаалтаас хасжээ. Үүнд:
- Армен
- Иран
- Филиппин
- Румын багтсан байна.
Дээрх орноос Германд ирж буй жуулчдад одоо мөрдөгдөж буй журамд зааснаар коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлага тавигдах ба хилээр нэвтэрсний дараа тусгаарлалтад орохгүй аж. Өмнө нь өндөр эрсдэлтэй жагсаалтад орсон улсын иргэн Германд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л нэвтрэх боломжтой байсан юм. Одоогоор тус улсын “өндөр эрсдэл”-тэй жагсаалтад дараах орнууд багтаж байна. Үүнд:
- Швейцар,
- Польш
- Лихтенштейн
- Хорват
- Бельги
- Грек
- Латви
- Литва
- Австри
- Словак
- Словени
- Чех
- Унгар зэрэг ЕХ/Шенгений бүсийн бусад хэд хэдэн улс тус жагсаалтад оржээ.
Эх сурвалж: Schengenvisainfo