Монгол Улс "Цөмийн зэвсгийг хориглох тухай" гэрээнд нэгдсэн 57 дахь орон боллоо

Монгол Улс "Цөмийн зэвсгийг хориглох тухай" гэрээнд нэгдсэн 57 дахь орон боллоо

Манай улс өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын чуулганаар “Цөмийн гэрээг хориглох тухай” гэрээг соёрхон баталж, энэ арванхоёрдугаар сарын 10-ны /2021.12.10/ өдөр “Цөмийн зэвсгийг хориглох тухай” гэрээнд албан ёсоор нэгдэж, уг гэрээнд нэгдсэн дэлхийн 57 дахь орон болсон байна.

Тэгвэл энэ талаар “Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил" ОУ-ын төрийн бус байгууллагуудын эвсэлээс мэдээлжээ.

Тус мэдээлэлд, “Монгол Улс “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээн”-д нэгдвэл тус хортой зэвсгийг хориглох олон улс орнуудын хүчин чармайлтад чухлаар нөлөөлөх бөгөөд цөмийн зэвсгээс ангижрахад маш их тус дэм болно” гэсэн байна. Уг гэрээнд хамгийн сүүлийн байдлаар гэхэд энэ оны тавдугаар сард 54 улс соёрхон баталж, нэгдэн орсон байна. Харин манайх ийнхүү баталснаар тус гэрээнд нэгдсэн 57 дахь орон болжээ.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.