Өнгөрсөн долоо хоногт Италид болсон нэгэн шашны арга хэмжээний үеэр сүмийн Бишоп болох Антониа Стаглиано нь Италийн хэвлэлүүдэд “Санта Клаусын улаан хувцсыг Кока-Колаг олон нийтэд сурталчлах зорилгоор үүссэн” гэж мэдээлсэн байна. Тус мэдэгдлийг сонссон бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд дургүйцсэн тул тэрбээр уучлалт гуйсан мэдэгдэл дахин гаргажээ.
Тэрбээр уучлалт гуйх үеэрээ, “Юуны өмнө бишопийн нэрийн өмнөөс бяцхан хүүхдүүдийн урмыг хугалсан мэдэгдэлдээ харамсаж байна. Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ утгыг онцлон тэмдэглэхийг би хичээсэн. Санта Клаус нь ядуу хүмүүст бэлэг өгдгөөрөө алдартай Гэгээн Николасын түүхийг онцлох зорилготой байсан” талаараа онцолж байв.