Шинэ Зеландын иргэн 10 тун вакцин хийлгэсэн хэргээр шалгагдаж байна

Шинэ Зеландын иргэн 10 тун вакцин хийлгэсэн хэргээр шалгагдаж байна

Шинэ Зеландын иргэн бусад хүмүүсийн дүрд хувирч нэг өдрийн дотор 10 тун вакцин хийлгэсэн хэргээр шалгагдаж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэв. Stuff мэдээллийн сайтад тус иргэний нэр тодорхойгүй бөгөөд одоогоор мөрдөн байцаалтанд байгаа ба вакцин хийлгэхийн тулд хэд хэдэн вакцинжуулалтын төвд очсон нь тогтоогдсон талаар нийтлэгджээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг олон хүний өмнөөс зураг авхуулж, тэдний оронд вакцинд хамрагдахын тулд мөнгө төлсөн хэмээн мэдээлжээ.

“Эрүүл мэндийн яам энэ асуудалд нухацтай хандаж байна” гэж тус улсын COVID-19 вакцин, дархлаажуулалтын хөтөлбөрийн менежер Астрид Коорннееф Stuff-д мэдэгдэв. Тэрбээр, "Бид энэ явдалд маш их санаа зовж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Уг иргэн өөр хүний ​​биеийн байцаалтыг үзүүлэн вакцинд хамрагдсанаа хүлээн зөвшөөрсөн” гэж хэлэв.

Тус улсын “Эрүүл Мэндийн Яам”-аас хэрэг явдал хаана болсныг хэлээгүй ч тус иргэнийг аль болох хурдан эмчид үзүүлж зөвлөгөө авахыг зөвлөжээ. Мөн Окландын их сургуулийн вакцин судлаач хэлэхдээ, “Ийм их дархлаажуулалтын вакциныг нэгэн зэрэг хийсэн судалгаа байхгүй тул нэг өдрийн дотор 10 вакцин хийлгэсэн хүнд юу тохиолдохыг таамаглахад хэцүү” гэж ээ.

Эх сурвалж: The Guardian




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө