Их Британид Омикрон хувилбараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Их Британид Омикрон хувилбараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Их Британид Омикрон хувилбараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдээллээ.

Тэрбээр “Коронавирусийн шинэ хувилбар Омикроноор нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Омикрон хүн амын дунд хурдацтай тархаж байгаа тул илүү хөнгөн өвчлүүлдөг гэсэн бодлоо орхих хэрэгтэй” гэжээ. Мөн Борис Жонсон халдварын эсрэг хүмүүсийн хамгийн сайн хийж чадах зүйл бол бүүстер тундаа хамрагдах гэдгийг онцолсон байна.

Их Британийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Сажид Жавидын хэлснээр Омикрон одоо Англид өдөрт бүртгэгдэж буй нийт тохиолдлын 20 хувийг эзэлж байгаа аж.

Тус улсад өчигдөр/2021.12.13/ коронавируст халдварын 54,661 тохиолдол батлагдсан байна. Харин одоогоор Омикрон хувилбарын 4713 тохиолдол бүртгэгджээ. Омикрон хувилбараар өвдөж буй хүмүүс 18-85 насныхан байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC