“Parasite” киноны жүжигчин Пак Со Дам бамбай булчирхайн хорт хавдраар өвджээ

“Parasite” киноны жүжигчин Пак Со Дам бамбай булчирхайн хорт хавдраар өвджээ

Оскарын шагналт Өмнөд Солонгосын “Parasite” буюу “Шимэгч” киноны гол дүрийн жүжигчин Пак Со Дам бамбай булчирхайн хорт хавдар тусжээ. Өдгөө 30 настай тэрбээр саяхан эмчид үзүүлж, шинжилгээ өгсний дараа хорт хавдартай гэдгээ мэдсэн хэмээн  “ArtistCompany” агентлаг мэдээлсэн байна.

Жүжигчин бүсгүй саяхан "Special Delivery” хэмээх гэмт хэрэг, адал явдалт төрлийн кинонд ажиллаж эхлээд байсан ч ийнхүү эрүүл мэндийн байдлын улмаас кино багаас гарахаар болжээ.  

Энэ талаар түүний харьяалагддаг агентлаг болох “ArtistCompany” мэдээлэл хийхдээ “Со Дам "Special Delivery” кинонд тоглох боломжгүй гэдгээ мэдээд маш их урам хугарсан. "Special Delivery”-г дэмжиж байсан үзэгчид болон энэ хүнд хэцүү үеийг хамтдаа давж туулахад тусалсан кино багийнханд дахин дахин талархал илэрхийлье. Бид Пак Со Дамыг дахин эрүүл саруул дэлгэцийн уран бүтээлээрээ үзэгчидтэй уулзахад анхаарал хандуулах болно” гэжээ. Жүжигчин Пак Со Дам нь "The Priests", "The Silenced" зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээж байсан ч 2019 онд дэлхий дахинд хит болсон “Шимэгч” киногоороо илүү танигдсан юм.

Эх сурвалж: CNN