ОБЕГ: Алба хаагч амиа алдсан хэрэгт холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлнэ

ОБЕГ: Алба хаагч амиа алдсан хэрэгт холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын алба хаагчийн талаарх мэдээлэл олны анхаарлын төвд байна.  Харамсалтайгаар алдсан алба хаагчийн эхнэр Ж.Одгэрэл "Талийгаачийг дарга нарынхаа зараалд явж байгаад амиа алдсан. Үүнд буруутай дарга, удирдлагууд нь хариуцлага хүлээх ёстой" гэх байр суурийг илэрхийлээд байгаа. Харин талийгаачийг ар гэрийнхэн “Буяны 49 хоног өнгөртөл энэ асуудлыг ярихгүй чимээгүй байх”-ыг хүсэж буй. 

Тус албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан онцгой байдлын алба хаагчийн талаар ОБЕГ-ын албанаас өнөөдөр  /2021.12.15/ 15:00 цагаас мэдээлэл хийж байна. Үүнд, "Онцгой байдлын алба бол уртасгасан цагаар ажиллах шаардлага үүсдэг онцлог, шаардлагатай ажил. Аяны хүрээнд Улиастай дахь сурталчилгааны самбарыг буулгах гэж байгаад арванхоёрдугаар сарын 03-ны өдөр алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт ОБЕГ-ын удирдлага нийт бие бүрэлдэхүүний өмнөөс гэргий болон ар гэрийнхнээс уучлалт хүсэж байна. Үүнтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайдаас тодорхой үүрэг чиглэл өгсний дагуу хяналт шалгалт явуулсан. Бид шаардлагын дагуу холбогдох албан тушаалтнуудад захиргааны дагуу хариуцлага тооцсон. БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 063-р ангийн захирагчийг албан үүргээс нь чөлөөлсөн бол  Нийслэлийн Онцгой байдлын даргад сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн самбар буулгах үед хамт байсан албан хаагчийг цагдаагийн албанд шалгагдаж байх хугацаанд ажлаас нь түр түтгэлзүүлсэн байна. Ар гэрт  нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна" гэлээ.