Хүүхдээ цэцэрлэгт явуулах эсэх хүсэлтийг өнөөдөр авч дуусна

Хүүхдээ цэцэрлэгт явуулах эсэх хүсэлтийг өнөөдөр авч дуусна

Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарсан. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн танхимын сургалтад эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулах шийдвэр гаргасан юм.

2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон.

Ингэхдээ зайлшгүй хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах шаардлагатай гэх эцэг, эхчүүдийг хүсэлтэд үндэслэнэ. Тэгвэл эцэг, эхчүүдийн хүсэлтийг авч дуусах хугацаа өнөөдөр /2021.12.17/ дуусч байгаа аж.