Хичээл сургууль амарснаас хойш замын хөдөлгөөний ачаалал 100 мянга гаруй автомашинаар буурчээ

Хичээл сургууль амарснаас хойш замын хөдөлгөөний ачаалал 100 мянга гаруй автомашинаар буурчээ

Энэ арванхоёрдугаар сарын 10-наас ЕБС болон цэцэрлэгийн хүүхдүүдийн тэнхимийн хичээл амарч, цахимаар хичээллэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс багассан.

Энэ талаар тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. Үүнд, “Нийслэлийн хэмжээнд ойролцоогоор 500-600 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог. Эд ачааллын үеэр буюу хүүхдүүдийн хичээл сургууль орсон үед аль ч цагт замын хөдөлгөөн идэвхтэй байдаг байсан бол энэ сарын 10-наас хичээл сургууль амарсантай холбоотойгоор 400-500 мянга автомашин замын хөдөлгөөнд орж байна. Энэ нь 100 мянга гаруй автомашинаар буурсан үзүүлэлт” гэсэн юм.