Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье

Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье

Олимпийн аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Энэ хугацаанд Э.Энхбат начин БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан билээ. Гэвч цахим сүлжээнд “Э.Энхбат начин нас барсан” гэх мэдээ түгээд байна.

Тэгвэл Э.Энхбат начины өмгөөлөгч О.Санчирбал өөрийн фейсбүүк хуудастаа мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал байна. БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахыг хүсье” гэжээ.