Пакистанд бохирын хоолойноос хий алдагдсанаас дэлбэрэлт болж 14 хүн амь үрэгджээ

Пакистанд бохирын хоолойноос хий алдагдсанаас дэлбэрэлт болж 14 хүн амь үрэгджээ

Пакистаны өмнөд хэсэгт орших Карачи хотын нэгэн банканд дэлбэрэлт болж 14 хүн амь үрэгджээ. Мөн олон тооны хүн гэмтэж, нурангид дарагдсан байна. Цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэх өндөр магадлалтай байна гэж албаныхан мэдээлжээ.

Хэргийн газар ажилласан цагдаагийн алба хаагчид бохирын хоолойноос хий алдагдсанаас дэлбэрэлт болсон гэж таамаглаж байна.

Цагдаагийн офицер Сарфараз Наваз "Манай тэсрэх бөмбөгийн баг дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Уг байгууламж нь ус зайлуулах хоолой дээр баригдсан байх магадлалтай бөгөөд хий алдагдсан нь дэлбэрэлтийн гол шалтгаан байж болзошгүй байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж:BBC