Дизель хүрээ захад гарсан галыг онцгой байдлын 50 албан хаагч ажиллан бүрэн унтраажээ

Дизель хүрээ захад гарсан галыг онцгой байдлын 50 албан хаагч ажиллан бүрэн унтраажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да-Хүрээ” захын баруун талд байрлах “Дизель хүрээ” захын хашаанд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газарт өглөөний 05:06 цагт ирүүлжээ.  

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 35, 14, 63 дугаар ангийн 50 албан хаагч, 9 автомашинтай очин галыг газар авахуулахгүй бүрэн унтраажээ.