"ТҮ1-ТҮ3 шатлалын ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрээ эргэн харж, бэлэг барих байх гэж найдаж байна"

"ТҮ1-ТҮ3 шатлалын ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрээ эргэн харж, бэлэг барих байх гэж найдаж байна"

Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлж, гэрээт ажилтан болгох асуудлыг Монголын үйлдвэрчний эвлэлийн Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнө боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос эсэргүүцэн УИХ, Засгийн газарт шаардлага тавьсан. Үүнтэй холбогдуулан тус холбоодоос мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "МҮЭХ Хөгжлийн хөтөлбөр-Алсын хараа 2030"-даа монголчуудынхаа амьдралын түвшинг дээшлүүлэхээр бодлогоо зангидсан. Мөн үүнд баялагийн шударга хувиарлалтыг бий болгох, дундаж орлоготой иргэдийн 80 хувьд хүргэнэ гэсэн бодлогод манлайлж ажиллана.

Ингэхдээ цалин хөслийг 2025 он гэхэд хоёр дахинаас доошгүй хэмжээнд нэмэгдүүлэх зорилтыг тавьсан" гэдгийг онцоллоо. 

Мөн тэрбээр "Албан хаагчдын ажлын байрны баталгаа, цалин хөлс, нийгмийн асуудал, урамшууллыг төрд хэвээр байлгах, гарч болох эрсдлийг урьдчилан нийгмийн түншлэлийн зөвшилцлийн механизмаар хийх гэдэг  хатуу шаардлагыг тавьсан. Хэрэв Засгийн газар, УИХ-аас тодорхой шийдэл өгөхгүй бол Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод байгаа ажилчид дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ. Бидний шаардлагад арванхоёрдугаар сарын 25-ны дотор хариу өгөх ёстой. Шийдвэр гаргагчид шинэ он гарахаас өмнө ТҮ1-ТҮ3 шатлалын ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх тухай хуймгай шийдвэрээ эргэн харж, бэлэг барих байх гэж найдаж байна" гэлээ.