ШӨХТГ: Хольцтой шатахууныг шалгах шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Арга хэмжээ авна

ШӨХТГ: Хольцтой шатахууныг шалгах шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Арга хэмжээ авна

Ойрын өдрүүдэд ШТС-иуд чанарын шаардлага хангахгүй шатахууны зарж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд бичигдэж буй. Тодруулбал, октандаа хүрдэггүй шатахууны зарж байгаа гэж буй. 

Тэгвэл энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл гаргажээ. Тэрбээр “Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Арга хэмжээ авнаа. Бүтэн жил хөөцөлдөж байгаа хуульд зааснаас бусад (Тусгай) зөвшөөрөл цуцлах асуудал нийслэл дээр хэрэгжиж эхэллээ. Одоо үндэсний хэмжээнд шахаад явна. Удахгүй бизнес эрхлэгчдийн цагийн хязгаарлалтыг төр хийдэггүй байх, хяналтын олон байгууллага тогтолцоог халж нэг болгох гээд ажлууд хийгдэнэ. Жинхэнэ Шударга өрсөлдөөнийг бий болгоно” гэсэн байна.