Хоёр настай хүүхдийг төрсөн эцэг нь хүчирхийлсэн гэх хэргийг нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хаахаар болж байна

Хоёр настай хүүхдийг төрсөн эцэг нь хүчирхийлсэн гэх хэргийг нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хаахаар болж байна

Өнгөрөгч 2019 оны 12 дугаар сард хоёр настай охиноо төрсөн аав нь хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарч энэ оны зургадугаар сард олон нийтэд ил болсон билээ. Тэгвэл тус хэрэг дээр өнөөдөр /2021.12.21/ охины ээж одоог хүртэл ямар нэг дорвитой хэмжээнд хүрч чадахгүй байгаа талаар  мэдээлэл хийлээ.

Хохирогч охины ээж мэдэгдэхдээ, "Хэргийн нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг хаахаар болж байна. Одоогоор охины сэтгэл санаа тогтворгүй байгаа. Үе үе орилдог. Эмчлүүлэх ямар нэг эмчилгээнд огт явуулаагүй. Саяхан дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд шулуун гэдэс гэмтсэн, онгон хальсны урагдалтай байна гэсэн. Анх Архангай аймгийн эмч нар үзэхэд урагдал байна, хүчирхийлэл үйлдсэн байна гэж гарч байсан юм. Гэтэл хотод ирэхэд өөрөөр эргэж, хариу нь эргэлзээтэй гарч эхэлсэн. Намайг хууль ёсны төлөөлөгчөөр тавихгүй байгаа” гэв.

Харин тус хэргийг сайн дураар өмгөөлж буй Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Баттогтох хэлэхдээ, "Энэ хэрэг Архангай аймагт гарсан юм билээ. Хүүхдийг дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд урагдалтай байна гэж дүгнэлт гарсан юм. Прокуророос харьяалал тогтоохдоо Сонгино хайрхан дүүрэгт шалгуулахаар өгсөн. Ингэхдээ Архангай аймгийн эмнэлгийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд урагдал байхгүй гэж гараад байгаа. Мөн охины ээжийг хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй байгаа. Учир нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байгаа. Төрсөн аав нь хоёр өрөө байрыг нь авсан учраас" гэв.