Ховд аймгаас мөстлөгийн үеийн эртний шувууны өндөг олджээ

Ховд аймгаас мөстлөгийн үеийн эртний шувууны өндөг олджээ

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс сүүлчийн мөстлөгийн үе буюу 10-15 мянган жилийн өмнөх үед хамаарах шувууны өндөг олджээ.

Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 16-ны /2021.09.16/  өдөр тус суманд газар шорооны ажил хийж байсан "Ховдын Өргөө" ХХК-ийн ажилчид анх тус өндгийг олж саяхан холбогдох албанд өгсөн байна. Одоогоор тус өндөг Ховд аймгийн музейд хадгалагдаж байгаа бөгөөд Шинжлэх ухааны акедемийн Палентлогийн хүрээлэнд хүлээлгэн өгөхөөр болжээ.