Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд шинэ жилийн цэнгүүн болохгүй

Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд шинэ жилийн цэнгүүн болохгүй

Нийслэлчүүд 10 хоногийн дараа шинэ оноо угтана. Он гарах мөчид Сүхбаатарын талбайд  “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай ч өнгөрсөн жилийн тухайд цар тахлын халдвараас шалтгаалан хийгээгүй. Энэ жилийн хувьд ч төв талбайд олныг хамарсан баярын үйл ажиллагаа хийхгүй аж. 

Түүнчлэн төрийн байгууллагынхныг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоол 2021 оны аравдугаар сарын 27-нд гарсан билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд зарим баяр наадмаас татгалзахыг уриалж байгаа юм.