Ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авах боломжтой боллоо

Ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломжтой боллоо. Даатгуулагч нь ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй нийгмийн даатгал төлсөн байх. Мөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад "ажил хайгч иргэн"-ээр бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болох юм. Тухайлбал, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор цахимаар болон оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад хандан авах боломжтой.