“Усанд явна” гээд сураггүй болсон эмэгтэйн цогцсыг олжээ

“Усанд явна” гээд сураггүй болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Энэ арванхоёрдугаар сарын 19-ний 12:00 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Хужирт булан” гэдэг газарт 37 настай эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г гэрээсээ “усанд явна” гэж гараад сураггүй болж, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн байгууллагаас алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулаад байсан юм. Улмаар Идэрийн голд цооног гарган гурван удаагийн шумбалт хийж тус өдрийн 15:45 цагт 1,5 метрийн гүнээс цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгчид шилжүүлэн өгсөн байна.