Өндрөөс үсрэх хэрэг нэмэгдэж байгаа тул цагдаагийн алба хаагчид байрны дээврүүдэд шалгалтын ажиллагаа хийж байна

Өндрөөс үсрэх хэрэг нэмэгдэж байгаа тул цагдаагийн алба хаагчид байрны дээврүүдэд шалгалтын ажиллагаа хийж байна

Өнгөрсөн амралтын өдөр /2021.12.18/ 18:00 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах есөн давхар орон сууцны дээврээс өсвөр насны гурван хүүхэд үсэрч, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан. Улмаар ОБЕГ-ын алба хаагчид тэднээс хоёрыг нь "аврах дэрэн" дээр авсан ч 13 настай охин гэмтлээ даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тус хэрэг нь нийгэмд цочроо өгч, өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг эцэг эх нарт сэрэмжлүүлж анхааруулсан. Иймд цагдаагийн алба хаагчид харьяа дүүрэг, хорооны орон сууцны барилгуудын дээвэрт хараа хяналт тавьж, аюулгүйн шалгалтын ажиллагаа хийж байгаа аж.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө