Хотын захиргааг Яармаг руу нүүлгэж эхэллээ

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэж эхэллээ

Өнгөрсөн есдүгээр сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хотын захиргааг 12 дугаар сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 25-ны /2021.12.25/ өдөр хотын захиргааг Яармаг руу нүүлгэж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, "Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагад 900 гаруй ажилтан, албан хаагч ажилладаг. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, 12-р сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүж, төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулна" гэж мэдээлж байв.