ВИДЕО: Улсын начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэн зул өргөх ёслол боллоо

ВИДЕО: Улсын начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэн зул өргөх ёслол боллоо

Улсын өсөх идэр начин Э.Энхбат агсан БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч Ням гараг /2021.12.19/-т эх орондоо ирж, “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр /2021.12.24/ таалал төгссөн харамсалтай үйл явдал болсон билээ. 

Тэгвэл түүний дурсгалыг хүндэтгэн өнөөдөр Сүхбаатарын талбай дээр зул өргөх ёслол боллоо. Энэхүү ёслолыг үндэсний бөхийн “Та бөхтэй танилц” группийн админ Б.Сүнжидмаа санаачилж, бөх сонирхогч иргэд болон Монголын бөхийн холбооны удирдлагууд ирж 1000 зул өргөж байгаа юм. Энэхүү 1000 зулыг Улсын арслан Э.Оюунболд өгч буй аж. Тус зул өргөх ёслолд Улсын аварга О.Балжинням, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Улсын харцага Ш.Уламбаяр, Улсын заан Ц.Одбаяр, Улсын харцага Б.Орхонбаяр нар талийгаачийн гэгээн дурсгалд зориулж зул өргөсөн юм.

ВИДЕО:




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө