Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг хонхорт дээшээ харсан байдалтай байхыг олжээ

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг хонхорт дээшээ харсан байдалтай байхыг олжээ

Энэ арванхоёрдугаар сарын 08-ны өдөр /2021.12.08/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын  Баянмод багийн “Эмгэн толгой” гэдэг газраас тус сумын харьяат иргэн О гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан юм.

Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн О /50 настай, эмэгтэй/-ыг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 17:35 цагт тус сумын Хучхан багийн  “Эмгэн толгой” гэдэг газраас зүүн урд зүгт  /хонхор газарт дээшээ харсан байдалтай байсан/ цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт  шилжүүлэн өгсөн байна.