Эгийн голд халиа үүссэний улмаас 33 өрхийн байшин, гэр усанд автжээ

Эгийн голд халиа үүссэний улмаас 33 өрхийн байшин, гэр усанд автжээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвд/  “Эг”-ийн голд арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн байна.

Улмаар арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан тухай мэдээллийг 25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 6 автомашин усанд суусан байсныг татан гаргаж ажилд бэлтгэсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шороон далан байгуулах ажлыг зохион байгуулахаар болсон байна.