Ш.Гунгаадорж, Л.Дамдинсүрэн Ц.Доржсүрэн, Ч.Чадраабал нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо

Ш.Гунгаадорж, Л.Дамдинсүрэн Ц.Доржсүрэн, Ч.Чадраабал нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагнаж байна. 

Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Гунгаадорж, Монгол Улсын зөвлөх инженер, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн, Архангай аймгийн Ихтамир сумын малчин, академич Ц.Доржсүрэн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "арвин хур" ХХК-ийн захирал, Ч.Чадраабал нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.