НМХГ: Түүхий нүүрс түлсэн гурван өрхийг олж тогтоосон

НМХГ: Түүхий нүүрс түлсэн гурван өрхийг олж тогтоосон

Өнөөдөр /2021.12.27/ БОАЖЯ-наас агаарын чанартай холбоотой мэдээлэл өглөө.

Энэ үеэр НМХГ-ын агаарын чанар хариуцсан мэргэжилтэн н.Нарангэрэл, “НМХГ нь Засгийн газраас гаргасан нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлэхийг хориглосон заалтад хяналт тавин ажилладаг юм. Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд тавьсан хяналт шалгалтын явцад нийтдээ дөрвөн зөрчил илэрсний гурав нь түүхий нүүрс олон шуудайгаар түлж байсан бол нөгөө нь гурван тонн түүхий нүүрс хадгалж байсан” гэв.