Баярын өдрүүдэд  эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг Д.Сумъяабазар үүрэг болгов

Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг Д.Сумъяабазар үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах.
  • Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, үүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавих.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон орон сууц, гэр хороолол доторх гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найдвартай үйл ажиллагааг шуурхай хангаж ажиллах.
  • Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах.
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтад анхаарч, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.
  • Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах.
  • Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.